Жаргалаа би зовлонтой эндүүрээд
Замын дунд сэгсэрч орхио юу
Жаргах нарыг ургахтай нь андуураад
Жаахан чамайгаа гомдоож орхио юу
Жаргах нарыг ургахтай нь андуураад
Жаахан чамайгаа гомдоож орхио юу
Мөрөөдлөө би хясалтай нь эндүүрээд
Мөр дээрээ гээж орхио юу
Мөнгөн сарыг мөстэй нь андуураад
Мөнхийн хайраа гомдоож орхио юу
Мөнгөн сарыг мөстэй нь андуураад
Мөнхийн хайраа гомдоож орхио юу
Зүрхээ би зүүдтэй эндүүрээд
Зүсний сайханд хайлгаж урсаа юу
Зүсэр бороог цастай нь андуураад
Зүү оромгүй заяагаа хугаслаа юу
Зүсэр бороог цастай нь андуураад
Зүү оромгүй заяагаа хугаслаа юу