Алаг зүрхэндээ чамайг би бодон сэрхэд
Ахин унтаж чадахгүй нэг л мэдхэд өглөө болчих юм
Орон гэртээ ч тогтохгүй оргилуун тэр үед
Орчлонд би чамайгаа үгүйлнэ
ДХ: Сэтгэл хөдлөөд харц мөргөлдөх тэр үед
Ганцхан өөрийгөө би тартах даа
Орчлон хорвоод чамтай амьдрах
Хувь тавилан гэж байдаг болов уу
Бодох тусам гэгээн дүр чинь тодрон тодорсоор
Сэтгэл зүрхийг минь эзэмдэх юм
Саруул орчлонд чамайгаа бодон гуниглан явсаар
Гэртээ ч оролгүй танайх руу зорих юм
дх: Сэтгэл хөдлөөд харц мөргөлдөх тэр үед
Ганцхан өөрийгөө би тартах даа
Орчлон хорвоод чамтай амьдрах
Хувь тавилан гэж байдаг болов уу