Яагаад гэдгийг чи хэлээч бүгдийг хэлээч
Болзоо болгон шинэхэн юм шиг сэтгэл догдолдгийг
Хайрт минь чи хэлээч бүхнийг шивнээч
Бороон дуслууд цэцэгс юм шиг зөөлхөн нордгийг
Би мэдэхгүйнээ чи л мэдэж байгаа
Нүдээрээ инээх чинь зүрхэнд минь өглөө шиг
Зөвхөн би чамаасаа холдмооргүй байна
Хамтдаа байхдаа жаргалтай
Хайрын тэнгэрт хос сартай
Хагацмааргүй холдмооргүй яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлээч
Гүнжхэн чамдаа би хайртай
Гуравхан үг минь мөнх настай
Явмааргүй буцмааргүй яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлээч
Бидний нууцыг чи дэлгээч хацрыг илээч
Намар болгон хавар юм шиг цэцэгс дэлгэрдгийг
Наддаа чи хэлээч нууцлаг гэлээ ч
Учрал бүхэн үнсэлт юм шиг уруул үлээдгийг
Би мэдэхгүйнээ чи л мэдэж байгаа
Хүслээрээ эрхлэх чинь хайрыг минь жаргаах шиг
Хонгор минь чамаасаа холдмооргүй байна
Хамтдаа байхдаа жаргалтай
Хайрын тэнгэрт хос сартай
Хагацмааргүй холдмооргүй яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлээч
Гүнжхэн чамдаа би хайртай
Гуравхан үг минь мөнх настай
Явмааргүй буцмааргүй яагаад гэдгийг зөвхөн наддаа хэлээч
Хайрт минь чи наддаа хэлээч
Хамтдаа байхдаа яагаад тийм жаргалтай наддаа шивнээч
Би мэдэхгүй чи л мэдэж байгаа
Наддаа хэлээч
Гүнж минь чамдаа би хайртай
Гуравхан үг минь мөнх настай
Явмааргүй буцмааргүй яагаад гэдгийг зөвхөн наддаа чи минь хэлээч