Харилцуураа тавиад би аяархан мигшлээ
Хайхархаа больсон чамдаа зөөлөн зөөлөн би гомдлоо
Утасны цаана хөндий хэлсэн чиний гурван үгэнд
Нимгэн сэтгэл минь сэмрэх шиг боллоо
ДХ: Жаргалтай байж дээ бидний дурлал
Эхлэх тэр цагт би эгэл бүхнээ чамдаа нээсэн
Өдөр өдрөөр чи цаана харин нэг л өөрчлөгдсөөр
Сэтгэл дотроо өнчин мод шиг би ганцаардаж байна
/Энгэрийг чинь үгүйлж байна/
Амьдралаас авах бүхнээ чамдаа зориулж
Жаргалаар дутаахгүй гэсэндээ хайрлан хайрлан чамайг халамжилж
Он жилүүд цаг хугацааг чиний төлөө өнгөрүүлсэн ч
Өнөөдөр харин надаас чи өөр юуг нэхнэ вэ
ДХ: Жаргалтай байж дээ бидний дурлал
Эхлэх тэр цагт би эгэл бүхнээ чамдаа нээсэн
Өдөр өдрөөр чи цаана харин нэг л өөрчлөгдсөөр
Сэтгэл дотроо өнчин мод шиг би ганцаардаж байна
Энгэрийг чинь үгүйлж байна
Өнгөрснийг буцаамаар
Жаргалыг эхлүүлмээр