Миний амьдралд хэзээ ч би
Дүүргэж чадахгүй том зай бий
Хүний амьдралд ээдрээ бий
Бусдын мэдэрдгийг би мэдрээгүй
Надад байгаагүй үлгэр дуурайлал авах хүн манай гэрт
Авах ёстой байсан хүн нь 4н настайд намайг гэнэт
Орхиод унтаад маргааш өглөө нь ахиж хэзээ ч сэрээгүй
Орвонгоор нь өөрчилсөн тэр гэр бүлийнхээ ирээдүйг
Жоохон байсан болохоор надад мэдэгдээгүй цохилт нь
Хэлж ирээгүй цохилтонд эдгэрэхээргүй цохигдсон
Хүмүүс бол хүүгээ алдсан эмгэн нөхрөө алдсан эмэгтэй
Утга учир гэдэг зүйл нь сөхрөөд унасан тэдэнтэй
Тавилан ээж эмээ хоёрыг ирмэг дээрээ аваачихад
Аавын зургыг шатаачихаад бурханг зүхэж хараачихаад
Унахад бэлэн байхад нь аавыгаа яг хуулсан мэт
Дуурайсан хүү багасгасан тэдний тэр харууслыг
Ээжийгээ уруудсаныг буруутгахгүй бага байхдаа
Ойлгодоггүй байж сэтгэлийн тэнхээг нь би сая гайхлаа
Эмээ ээж хоёрын минь тавилан хэнийг ч байсан хатуудна
Аавыг минь хорвоогийн жам ч гэсэн нас нь арай залуудна
Миний амьдралд хэзээ ч би
Дүүргэж чадахгүй том зай бий
Хүний амьдралд ээдрээ бий
Бусдын мэдэрдгийг би мэдрээгүй
Зургын цомогоо хэд эргүүлээд орж ирэхгүй юу ч надад
Тэр хүнээс үлдсэн дурсамж гэх юм юу ч алга
Түүнийг төсөөлнө надад ярьсан түүхүүдээр
Лавлаж асуумаар байсан ч шархыг нь хөндөөд юугхэв дээ гээд орхино
Зургынх нь тоосыг арчих тоолонд нь том хар чулуу тээгэлдэнэ
Эмээгийн минь хоолойнд нь намайг харангуутаа нууж түргэн арчина нулимсаа
Хүлээж байгаа эмээ дээрээ түргэн очих юмсан
Хүний газар байгаа надад цаг хугацаа хурдан өнгөрнө
Хүлээж суугаа хөгшин хүнд бол цаг хугацаа удаан өнгөрнө
Амьдралын минь сонголтууд хэнийхээр ч биш минийхээр
Өөрийгөө би хүмүүжүүлсэн хөгжим тэгээд ТV гээр
Бүх юм ээжийн нурууны дээр байсан болохоор буруу үнэхээр
Өгч чадахгүй юуны ч төлөө таны сүүний нөлөөгөөр амь орсон би
Таньдаа олигтойхон хань болсонгүй
Өөрийгөө биш биднийг бодоод өөртөө та минь хань олсонгүй
Миний амьдралд хэзээ ч би
Дүүргэж чадахгүй том зай бий
Хүний амьдралд ээдрээ бий
Бусдын мэдэрдгийг би мэдрээгүй
Хэрвээ гэсэн бодолд хааяа автагдана
Үргэлж нэг юм миний дотор дутагдана
Эргээд очиж болдогсон бол ядаж би
Шүргээд ч болов дурсамж өөртөө үлдээх юмсан