Eүerythings gonna be alright
Eүerythings gonna be alright
Eүerything’s gonna be alright now
Eүerything’s gonna be alright
Саяхан тааруу мэдээ сонсоод таны сэтгэл таагүй байна уу?
Санаа алдаж суутал дотны хүн чинь согтуу ирэв үү?
Эргэн тойрон нэг л бараан баргар харагдав уу?
Ирээдүйн тухай бодол тийм биш юм шиг санагдав уу?
Санаагаар унаж итгэл алдрах ерөөс хэрэггүй ээ
Өрөөндөө ороод энэ дууг тавиад чангал хэнэггүй ээ
Бүрхэг өдөр өнгөрч, бүтэлгүй зүйл бүхнийг мартаж
Бүдэг бадаг гэрэл гэгээ чиний зүрхэн дотор тодорч
Миний хэлэх санаа түрхэн зууртаа бүхнийг мартаа!
Хэзээ нэг цагт үүнийг давна, хүчийг атгана гартаа
Зовож шаналаад ашиг үр дүн ердөө гарахгүй ээ
Мөнгө юу ч бишээ, сэтгэл санааг засаж чадахгүй ээ
Энэ хорвоогоос иххэн жаргал салгаж ав!
Эс тэгвэл ганцхан олдох чиний амьдрал өөрөө хогийн сав
Чамлах арга алга, чамалхаар чанга атга
Чанга хөгжим сонсоод дагаж дуулаад уйтгар гунигаа салга
Тэр охин чамайг орхиод явсан гэдэгт битгий шанал
Түүнээс илүү охин чамд тавина сайхан санал
Тусгаар тогтнол, эрх чөлөөг өөртөө зарла!
Хэнээс ч хамаарахгүй амьдрал чиний үүсэл гарал
Дахилт:
Ноён би - гэж бодоод эрхэмсэг орш!
Ноён Quiza чамд үгээ хэлъе үүнийг турши!
Чамайг басаж байгаа хэн нэгнийг чи зүгээр мартаад
Тоохгүй байвал тэр өчүүхэн амьтан чиний тээр доор
Бүх юм зүгээр болно, будлиан болгон учраа олно
Үүний төлөө шаналаад хэрэггүй энэ хамгийн гол нь
Зарим нөхөд инээд хүрмээр үгтэй дуугаа дуулна
Цэцэрлэгийн хүүхдүүд үгий нь сонсоод хөөрхий тэднийг шоолно
Би шал тоохгүй ээ, тэд харин муу үглэсэн
Тэглээ гэж боохгүй ээ, ичмээр гэж Мөөнөө хэлсэн
Амьдралд есөн зүйлийн, янзан бүрийн юм тохиолдоно
Тэр болгон гуниж гутраад байвал чи харин онхолдоно
Долоо дордож найм сэхнэ, ес, арав сэхнэ
Зарим өөдгүй хүмүүс тусын дараа хариу нэхнэ
Баян бол хайртай гэх нь, одоогийн охидууд зэхнэ
Мөнгө бодож шаналсаар тэд харин толгойгоо гээх нь
Одоогийн байгаа байдал ядуу гэсэн бодлоо хаяад
Өөдрөг үзэлтэйгээр ахиад үзвэл болно баян
Алдаа гаргачихлаа гэж битгий уйл дуугаа аяд!
Үүнийг сонс Eүerything’s gonna be alright!
Дахилт:
Надад бас хааяа хэцүү хэцүү явдал тохиолдож
Байсан, гэхдээ би нэг л өдөр бүхний ард талд бардам гарсан
Сэтгэл санаагаар би унаж, босож, шаналж явсан
Ингэх ямар ч хэрэггүй байснийг би хожим харсан
Янз бүрийн зүйлийг амьд байхдаа чи нүдээрээ үзнэ
Гэвч амьд хүн аргатай гэдэг байхаа, бүхнийг тэснэ
Зөв замаар гэлдэрч явахад үхэр тэргээр туулай гүйцнэ
Миний хэлсэн үг бурхан багшийн сургааль гэхэд дүйцнэ
Гүйцээд баривал барь! Гүйлтийн аврага ноён Quiza
Над шиг ийм өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй шүү найзаа!
Арван тавны саран гарахад байгалийн сайхныг бишэрч ав!
Аз жаргалыг чи олж харахгүй бол буцаад явна
Хайрт чинь чамайг гомдоосон бол битгий гутарч гунь!
Үүний төлөө дараа нь өвдөг сөгдөн уучлал гуйна
Өнөөдөр чи өлсөж байлаа ч маргааш идэж ууна
Өвлийн хүйтэнд дургүй бол удахгүй болно зун
Заримдаа яахаа мэдэхгүй бол сонс миний дууг
Засал хийлгэж байснаас арай дээ