Би чамд Хайртай Би зөвхөн чамайг л гэнэ
Хувь заяа болох ёстой зүйлийг болгосон жамаараа л энэ
Учрах ёстой тавилан байж хэн хэнээ аль аль нь хайж
Мансуурсан жаргал алдуурсан сэтгэл аймшиг бүхнээс айж
Гэсэн ч сэтгэл бүхнийг захирах хойно зөнгөөр нь орхисон
Харгисан хорвоо өчүүхэн биднээр тоглоом хийж доргисон
Чи намайг инээлгэнэ чи намайг уйлуулна
Чи л намайг сэтгэлээсээ энэ хайрын дууг дуулуулна
Тулсан жаргал хажууд нь асуудал зөндөө
Бүхнийг уудалж хөндөнө яг цээжинд буудуулж өвдөнө
Чи л байвал болно надад бусад нь хэрэггүй юу ч биш төдий
Би мэдэж байна хором цаг тутам энэ хайр ургаж өндийнө
Хаашаа ч битгий холдоорой яг энд миний дэргэд бай
Гараас минь атга чанга тэвэр би чинийх чамд бүх эрх нь байна
Байгаа бүхнээ зориулна you are my everything
Чи л намайг гээд ирвэл үүнийг аз жаргал гэнээ би
Анхаар чамд хайрын захиа ирсэн байна залуу минь
алив хурдан ав л даа барихад дэндүү халуун байна
нэр хаяг ус алга гуравхан үг бичээстэй
Би чамд хайртай гэнээ
Би хайртай хүнтэй гэж духан дээр минь хаягласан
Би өдрийг өнгрөөх гэж энд есөн шидээр маягласан
Цаг хугацаа орон зай тэвчээрийг минь шалгаж байна
Хайр гэж юу байдгийг тавлаж надаар таалгаж байна
Нэг л мэдэхэд уулзах өдөр хамдтаа шинэ хуудсыг сөхнө
Тэр өдрөөс хойш аз жаргал гэх зүлйин нууцыг сөхнө
Эгэл жирийн өглөө нарыг инээж угтахыг хүснэ чамтай
Эргэлзэлгүй надад итгэ юу ч болсон үхсэн ч хамтдаа
Чамгүй бол би гэж хүн шатсан үнс нурам
Чамгүй бол би гэж хүн доошоо харсан дүнсгэр юм
Дурсамж болон үлдэх өнгрөх секунд бүхэн
Чи л дотор нь байхгүй бол би галзуурах шахсандаа үхнэ
Нүдээ аниад тэгснэ юу ч болж байсан чамайг гэсээр
Нэг нэгнээ гэсээр холдож орхих вий дээ бие биенээсээ
Хүсэх тусам хясах хорвоогийн хуулийг би зөрчинө
Надад ирсэн намайг гэсэн чи урилгагүй зочин.