Мичэд гялс хийн анивчих тэнгэрийн орноос хайсан хайр
Хүрээд наддаа ирсэн ч гэлээ хүнийх л байж дээ даанч
Хатуу ч гэлээ үнэн л байж дээ
Салхинд саатан эсгэрэх хорвоод санасан жаргалаа би
Хайгаад хайгаад оллоо ч гэлээ хожимдсон байлаа би
Жаргал байлаа, Дурлал байлаа
Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гэлээ зүүдэндээ би, хайртай
Хичнээн хол ч гээд чамдаа би хайртай
Гандан жаргах хорвоод хайраар дутаж үзээгүй ч
Хангал зүрхэндээ чамайгаа хүсээд л байх юмдаа
Дурласан ч юмуу, хайрласан ч юмуу
Алслан холдох амьдралд хугацаа богинохон ирсэн ч би
Хайрлаж энхрийлэх сэтгэл минь харин мөнх гэгээтэй
Халуун хайр минь, холын хайрт минь
Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би, хайртай
Хичнээн хол ч гээд...
Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би, хайртай
Хичнээн хол ч гээд чамдаа би хайртай
Зүүдэндээ би хайртай, чамдаа би хайртай
Зүүдэндээ би хайртай, чамдаа би хайртай
Зүүдэндээ би хайртай, чамдаа би хайртай
Чамдаа би хайртай, Зүүдэндээ би хайртай