Би монгол хүн
Хөх тэнгэрийн дуудлага
Хөх толботой төрсөн
Би монгол хүн
Уртын дууны уянгалаг шуурхайд нь
Уярч мэлмэрдэг
Би монгол хүн
Аргалын цэнхэр талдаа
Адуунд эрэмгий орсон
Би монгол хүн
Наадмын торгон дэбжээнд
Наран мэт байдаг
Би монгол хүн
Эх орон газар нутаг таныгаа
Ээж аавтайгаа би зүйрэлдэг
Азийн элгэнд нүүдэлчин удмынхан бид
Ариухан тэр ард түмнийг монгол гэдэг юм
Би тэнгэрлэг монголчууд
Энгэр цагаан үүлэн нүүдэл шиг
Эрх дураараа жаргасан
Би монгол хүн
Эсгий цагаан монгол гэртээ
Эрхлэн торнин өссөн
Би монгол хүн
Мөнх тэнгэрийн зорилготой Монголчууд
Мөрөөдөл дүүрэн заяатай Монголчууд
Монголчууд тэнгэрлэг Монголчууд