Сvмэн өвс сэтгэлд бөхөлзөхөөр нь
Сvvдрээ нууж алхмаар байдаг
Гэндvvхэн залуу насны минь
Гэмшихээс айгаагvй хайр минь
Харцан дор чамайг гуниглахаар нь
Хайраа ивээд аргадмаар байдаг
Андуухан залуу насны минь
Алдахаас айгаагvй хайр минь
Сэрvvн намар дэргэд ирлээ ч
Сэтгэлийн гvн дэх хайраа мартахгvй
Гvйгvvл салхин илбээд өнгөрсөн ч
Ганцхан чамайг би хvлээнэ
Уруулын бал сэтгэлд амтагдахаар нь
Учраа нээж зоримоор байдаг
Дэндvvхэн залуу насны минь
Дэврэхээс айгаагvй хайр минь
Сэрvvн намар дэргэд ирлээ ч
Сэтгэлийн гvн дэх хайраа мартахгvй
Гvйгvvл салхин илбээд өнгөрсөн ч
Ганцхан чамайг би хvлээнэ