ДАХИЛТ:
Сүүлчийн шөнө
Чиний минь амьдрал шиг богинхон байсан
Чимээгүй саран шиг тодхон байсан
Эргэж уулзахаар болзоод өглөөг хүлээсэн
Эцсийн учирал гэдгийг хэн хэнэн ч мэдээгүй
1
Чамдаа би хайртай гээд
Чихэнд минь шивнэсэн тэр шөнө
Тэргэл саран намарын зүүдтэйгээ
Тэр л чигээрээ сэтгэлд минь хоногшин үлджээ
Зүрхэнд минь хоногшсон учирал
Зүүдэнд урсах аялгуу байсан
Хайрын харц бүлээхэн нулимс чинь
Хатуу орчилонгийн гэгээ байсаныг мэдэрсэн
2
Хүн хүндээ дасдаг хорвоод
Хайрыг чинь дандаа үгүйлнэ
Зүс царай чинь нулимсанд бүрэлзээд
Зүрх сэтгэлээрээ чамайгаа үгүйлэх юм
Цэм цэм зүсэр бороо
Цээжинд минь шивнэн гуниглаад
Хайртай байсанаа сая л мэдэрлээ
Халуун дуслууд хацар даган урсана