Чулуунаас би ихэрийг нь эрдэг
Цэцэгнээс би ижлийг нь хайдаг
Чиний хайр шиг нандин хайраа
Цэнхэр гаригаас эрээд олоогүй ээ
ОРшин буй бүхнээс ижлийг нь хайдаг
Орь ганц бүхнийг өрөвдөж эмтэрдэг
Олж ханилсан чамаараа хорвоог хэмждэг
Орчлонг хосоороо байх шиг санадаг юм аа
Зүүднээс би совин эрдэг
Зөн билэгээс ирээдүйг хайдаг
Зөвхөн чинийхээ нандин хайраар
Зүрхэн тольтноо дээдлэн шүтдэг ээ
Оршин буй бүхнээс ижлийг нь хайдаг
Орь ганц бүхнийг өрөвдөж эмтэрдэг
Олж ханилсан чамаараа хорвоог хэмждэг
Орчлонг хосоороо байх шиг санадаг юм аа
Уулнаас би ухаарал хайдаг
Ус мөрнөөс уянга хайдаг
Унаган нутгаа гэсэн сэтгэлээр
Улс Монголоо түшиж явдаг аа
Оршин буй бүхнээс ижлийг нь хайдаг
Орь ганц бүхнийг өрөвдөж эмтэрдэг
Олж ханилсан чамаараа хорвоог хэмждэг
Орчлонг хосоороо байх шиг санадаг юм аа