Чамд би хайртай болчихоод
Чандалсан үгийг чинь хур шиг хүсээд
Сайхан цэцгийн дэлбээ хумигдах шиг
Сэтгэлийн гунигт гутран явна
Салхи татуулан хажуугаар өнгөрсөн
Сайхан хосийн нэг нь чи байлаа
Ай чи миний бүтээгүй хайр минь
Ай чи миний амьдраагүй хүсэл минь
Хувь заяаны найрын төөргөнд
Чи бид хоёрын тавилан ийм л байж дээ
Худлаа амлаагүй хайранд чинь баярлаж
Чинийхээ төрхийг хадгалж явья даа
Салхи татуулан хажуугаар өнгөрсөн
Сайхан хосийн нэг нь чи байлаа
Ай чи миний бүтээгүй хайр минь
Ай чи миний амьдраагүй хүсэл минь