Аврал гурван чухаг
Аврал гурван чухагт алгасалгуй залбирья
Арга хуурмаггуй дээн амьтан бугдэд итгэлтэй
Ом мани бадмэ хум
Узуулэгч бурхан бий унэн ёсны ном бий
Yлэмж морийн хуврагууд бий ургэлж хамт аварьюу
Ом мани бадмэ хум
Ондон ууланд шат бий оргон далайд сал бий
Харанхуй мунхагт билгуун бий хавцгай замд газарч бий
Ом мани бадмэ хум
Маанийн зургаан усгийг магтан урин уншваас
Магад халуун тамд хургэлгуй аварьюу
Ом мани бадмэ хум
Хучит зургаан усгийг хогжоол болгон уншваас
Хvйтэн тамын оронд хургэлгуй аварьюу
Ом мани бадмэ хум
Ачит зургаан усгийг аялан шулэглэн уншваас
Арван найман тамд хургэлгуй аварьюу
Ом мани бадмэ хум
Хармын зангилаа тачаангуй бий
Хайрласан бугд хоосон бий
Харин ч хойноо тамтай бий харин буянаа хичээлтэй