Бадамлянхуа усан мандал гандашгvй яа хө
Бахтай чи минь ухаан бодлоос гаршгvй яа хө
Бадрах гэрлээр гоолиг чи минь наддаа
Баяр жаргал бvхнийг шагнах гайхмаараа хө
Эрдэнэт наран агаар мандалд эндэшгvй еэ хө
Энхрий чи минь амин голоос эргэшгvй еэ хө
Элбэг гэрлээр гоолиг чи минь наддаа
Эсэн цэнгэл бухнийг чагнаад гайхмаараа хө
Сансар хорвоо өнгөт орчлонд сарнишгvй яа хө
Сарнай л чи минь өр зvрхнээс салшгvй яа хө
Саруул гэрлээр гоолиг чи минь наддаа
Санаж хvсэх бvгдийг соёх гайхмаараа хө
Бадамлянхуа усан мандал гандашгvй яа хө
Бахтай чи минь ухаан бодлоос гаршгvй яа хө
Бадрах гэрлээр гоолиг чи минь наддаа
Баяр жаргал бvхнийг шагнах гайхмаараа хө