Үлэмж үгүй хязгаар үгүй
Үнэн үгүй энэ орчлонд
Үхэх төрөхийн завсар хийгээд
Үүлэн чөлөөнд цаг чинь ирлээ
Зовлон үгүй жаргал үгүй
Замбуу тивийн энэхэн хэсэгт
Завилж суугаад залбирч гуйсан ч
Заяа төөрөгөө дагаад иржээ
Сэтгэл буруу зүй явсаны
Сэрүүн муу зүүдэлж байсныг
Санан бодон яван явсаар
Саарал мананд хөөгдөөд иржээ
Үнэн үгүй худал үгүй
Үдлээд мордох хүний орчлонд
Үсээ зулгааж уйлан дуулсан ч
Үхэл чиний өмнө иржээ
Сэмжа тамжед дейва агдан
Дева жүдэн домбар жүржиг
Семжа тамжед дүгнэндэн дүгнэл
Жижү данавар баралбар жүржиг
Энэхүү нарт замбуу тив дээр
Эхийн ариун хэвлий дотор
Бурхан чөтгөр хоёр нийлж
Буян нүглээр бүтсэн юм шүү
Хүсэл гээж зовлон юм шүү
Сэтгэл гээч нь жаргал юм шүү
Хүний орчлонд хэлбэр юм шүү
Хүн гээч нь төгс юм шүү
Садар самуун зантай чи
Санаа муутын заяа чи
Сархадын аагь шиг самуун чи
Саарал жимээр сажлаад иржээ
Хархан үс чинь харахад цайсаар
Хазах шүд чинь ганхаж унасаар
Арван хар нүгэлт далайн
Атаа хорсолын үүдийг нээжээ.
Сэмжа тамжед дейва агдан
Дева жүдэн домбар жүржиг
Семжа тамжед дүгнэндэн дүгнэл
Жижү данавар баралбар жүржиг
Улаан ногоон хар шар
Уудам давчуу хөндий замаар
Нүгэл гээч хоосон үнэнийг
Нүцгэн биедээ үүрээд иржээ
Үйлийн үрээ эдэлж чадахгүй
Үхэхийн зовлонг ухаж барахгүй
Үнсээр бургих чиний зовлого
Үгүйрэн хоосроно энэхэн орчлонд
Эргэх дэлхийн хөрсөнд шигдэх
Эгэлгүй үнэний үүрийг зассан
Энэхэн биений нүгэлт сүнсийг
Энэ дэлхий яаж даахав
Жаргахын үзүүрт зовлон буй за
Зовохын үзүүрт жаргал буй за
Үнэний үзүүрт худал буй за
Үхэхийн үзүүрт үнэн буй за
Сэмжа тамжед дейва агдан
Дева жүдэн домбар жүржиг
Семжа тамжед дүгнэндэн дүгнэл
Жижү данавар баралбар жүржиг